Тайлбар
Энэхүү нээлттэй өдөрлөг нь манай их сургуулийн өргөдөл бэлдэх хөтөлбөрийн талаар мэдээлэл авах хүсэлтэй эцэг эх, асран хамгаалагч болон хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдад зориулсан юм. Өдөрлөгт оролцсоноор гадаадын их сургуулиудын өргөдлийн системийн талаар суурь мэдлэгтэй болох ба
өдөрлөгийн дараа мэргэжлийн багш нараас ганцаарчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой.Өдөрлөгт дараах хичээлүүд багтана:
- СТОИК сургалтын төвийн үйл ажиллагаа
- АНУ, Европ, Азийн их сургуулиудын өргөдлийн систем
- IELTS, TOEFL, SAT шалгалтууд
- Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
- Өргөдлөө хэрхэн бэлдэх
- Тэтгэлэг болон санхүүгийн тусламж
Нээлттэй өдөрлөгийн хичээлдээ суугаад дэлхийн топ их сургуулиудад тэнцсэн сурагчдаас өргөдлийн явц болон ахлах ангийн сурагчид хийж болох хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар илүү хэрэгтэй мэдээлэл аваарай. Мөн
Австрали, Солонгос, Унгарын засгийн газрын тэтгэлэг болон Европын их сургуулиудын талаар сонирхсон асуултаа чөлөөтэй асууж, үнэгүй зөвлөгөө авах боломжтой.Хэрэв та эцэг эх, асран хамгаалагчтайгаа ирэх хүсэлтэй байгаа бол тэдний имейл утасны дугаарыг бичиж бүргүүлнэ үү!